2015-04-04
Техник бүлгийн суралцахуйн удирдамж 6-9-р анги
 Техник бүлгийн агуулга

 

Техник

Техникийн ойлголт

Техникийн хөгжлийн товч түүхээс  судалж, мэдэх, санаа авах

(Дугуй үүссэн түүх гэх мэт...)

Техникийн эд ангиудын бүтэц, ангилал, холболтын төрлүүдийг судалж, тайлбарлах

 

Энерги, хүчний эх үүсвэрийн төрлүүд болон

түүний хэрэглээг судлах

(Хөшүүрэг, резин, эргэвч, уян харимхайн хүч)

 

Гар багаж, хэрэгслийн бүтцийг мэдэх, тайлбарлах

 

(А групп-  Хайч, зүү

Б групп- хөрөө,  харуул, цүүц, алх,)

Техникийн зохион бүтээлт, хөгжлийн товч түүхээс судалж, мэдэх

 (  Авто машин,  хүнсний төхөөрөмж )

Механизмын тухай ерөнхий ойлголттой болох, бүтцийг тайлбарлах

(Тахир гол шатун)

Электроникийн бүрдэл хэсгүүдийн тэмдэг, тэмдэглэгээг  мэдэх, таних, ялгах, бүтээлдээ ашиглах

 

Энгийн  цахилгаан гар багажийн бүтцийг мэдэх, ажиллах зарчмыг судлах

(А групп-  Будаа агшаагч, ус буцалгагч

Б групп-  Цахилгаан дрилл, зүлгүүрийн машин, уран хөрөө)

 

 

Техникийн зохион бүтээлт, хөгжлийн товч түүхээс судалж, мэдэх

( Усан онгоц , оёдлын машин  )

Механик дамжуулгуудын бүтэц, эд ангийг судлах, ажиллах зарчмыг тайлбарлах

(Оосорт, шүдэт, гинжит, үрэлтийн дамжуулга)

Электроникийн бүрдэл хэсгүүдийн төрөл ангилал, тэдгээрийн бүтэц, үүрэг зориулалт, ажиллах зарчмыг судлах, хийж буй бүтээлдээ ашиглах

 (дамжуулагч утас, эсэргүүцэл, конденсатор, диод, транзистор, микросхем г.м )

Цахилгаан хэрэгсэл тоног төхөөрөмжийн  бүтцийг мэдэх, ажиллах зарчмыг судлах

 

(А групп-  Оёдлын машин, индүү,

Б групп-  Цахилгаан харуул, зүсэгч, цахилгаан фрезер, дугуй хөрөө,)

Техникийн зохион бүтээлт, хөгжлийн товч түүхээс судалж, мэдэх

( Нисэх онгоц, сүлжмэлийн машин )

Машины тухай ерөнхий ойлголттой болох, төрлүүдийг мэдэх, тайлбарлах

Цахилгаан хэлхээний энгийн болон нийлмэл схем  унших, ойлгох, хэрэглэх, зохиох

 

Технологийн машины бүтэц, ажиллах зарчмыг мэдэх, кинематик тэмдэглэгээг нэрлэх, бүдүүвчийг унших, ойлгох, хэрэглэх

 

(А групп- Оёдлын болон сүлжмэлийн машин

Б групп-   Мод, металлын токарь, өрмийн  машин)

Техникийн зохион бүтээлт

 

 

 

Дугуй, энерги, хүч нь  техникийн бүтээлд ямар нөлөө үзүүлдэгийг судалж, илрүүлэх

 

Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт бүтээл зохион бүтээх

 

 

 

Механизмын ажиллах зарчмыг судлах, харьцуулах

 

Энерги, хүч, механизм, электроникийн энгийн бүрдэл хэсгүүдийг ашиглан хялбар хийцтэй техникийн загвар

зохион бүтээх

 

(авто загвар, хөдөлгөөнт бүтээл)

 

Механик дамжуулгын ажиллах зарчмыг судлан, харьцуулах

Энерги, хүч, механизм, дамжуулга,электроникийн элементүүд ашиглан техникийн загвар зохион бүтээх

 

(Усан онгоцны загвар, хөдөлгөөнт бүтээл)

Технологийн машины бүтцээс санаа авч, техникийн үүргийг илрүүлэн, техник удирдах талаар дүн шинжилгээ хийх

Энерги, хүч, механизм, дамжуулга, электроникийн элемент, хөдөлгүүр ашиглан техникийн загвар зохион бүтээх, удирдах

(Нисэх онгоцны загвар, хөдөлгөөнт бүтээл)

 

 

 

 

СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ – ДИЗАЙН ТЕХНОЛОГИ 6 ДУГААР  АНГИ

4 дүгээр улирал- 18 цаг

Дизайн, технологийн хичээл нь группээр орох бөгөөд сурагчид өөрийн сонирхлоор группээ сонгоно.

 

Бүлэг

Код

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Техник

ДТ6.4,1

Техникийн хэл/ ойлголт

 

-Техникийн хөгжлийн товч түүхээс  судалж, мэдэх, санаа авах

 

-Техникийн эд ангиудын бүтэц, ангилал, холболтын төрлүүдийг судалж, тайлбарлах

 

-Энерги, хүчний эх үүсвэрийн төрлүүд болон

түүний хэрэглээг судлах

 

-Гар багаж, хэрэгслийн бүтцийг мэдэх, тайлбарлах

 

Техникийн зохион бүтээлт

 

-Дугуй, энерги, хүч нь  техникийн бүтээлд ямар нөлөө үзүүлдэгийг судалж, илрүүлэх

 

-Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт бүтээл зохион бүтээх

 

Зохион бүтээх асуудал болон хэрэгцээг тодорхойлох:

- Дугуй, энерги, хүч нь  техникийн бүтээлд ямар нөлөө үзүүлдэгийг судалж, илрүүлэх

- Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт бүтээл зохион бүтээх хэрэгцээг  тодорхойлох

 

Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт тоглоом, техникийн бүтээлийн загвар, бодит загварууд, загварын зургууд

 

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх:

-  Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт бүтээл хийхэд шаардлагатай мэдээллийг эрж хайх судлах цуглуулах, тэмдэглэх, боловсруулах

 

- Дугуйны үүсэл,  хөгжлийн товч түүхээс судалж, мэдэх

 

-Эд ангиудын бүтэц, ангилал, холболтын төрлүүдийг судлан харьцуулж, тайлбарлах

 

- Гар багаж, хэрэгслийн ( Хайч, зүү,хөрөө, харуул, цүүц, алх, гэх мэт) бүтцийг мэдэх, тайлбарлах

 

Тухайн агуулгатай холбоотой зурагт үзүүлэн, холбогдох мэдээлэл, ном гарын авлага, эх сурвалжууд, гар багаж, төхөөрөмжүүд, тэдгээрийн бүтцийг харуулсан зургууд

 

ДТ6.4,2

Дизайны шинэ санаа, шийдэл гаргах  /загвар зохиох/

- Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт бүтээл хийхдээ, тэдгээрт тавигдах шаардлагуудыг тодорхойлох

 

- Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт бүтээлийнхээ дизайны шинэ санаа шийдэл гаргахдаа оюуны зураглал, болон загварчлалын аргуудыг хэрэглэн өөрсдийн санааг гаргах

 

-  Хялбар хийцтэй техникийн загвар, бүтээлийнхээ санааг бүдүүвч зургаар  илэрхийлэх

Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт бүтээлийн загварууд, шинээр гаргасан санаа, загварын зургууд, багаж, хэрэгслийн  бүтцийг харуулсан зургууд, оюуны зураглалын арга, багийн ажлын дэвтэр

 

Бүтээх, турших, үнэлэх:

- Зохион бүтээх ажлаа төлөвлөж бичих

 

- Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт бүтээлээ хийж гүйцэтгэхэд шаардлагатай  материал, багаж хэрэгсэлээ сонгох,

 

- Хялбар хийцтэй техникийн загвар, хөдөлгөөнт бүтээл зохион бүтээх

 

-Загвараа хөдөлгөөнд оруулж турших,

 

- Хялбар хийцтэй техникийн загвар, бүтээлээ хийхдээ аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах

 

 

Хийхээр  сонгосон хялбар хийцтэй загвар, хөдөлгөөнт бүтээлийн шинэ санаа, загварын зураг, цахилгаан дрилл, зүлгүүрийн машин, уран хөрөө, будаа агшаагч, ус буцалгагч зэрэг тоног төхөөрөмжийн бүтцийг харуулсан зургууд, хөдөлгөөн үүсгэх механизмууд багийн ажлын дэвтэр, ажлын хуудас

 

Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх:

 

-           Хялбар хийцтэй техникийн загвар, бүтээлийнхээ судалгаа, зохион бүтээх ажлын төлөвлөгөө бичих

-          Тухайн загварыг сонгож хийх болсон шалтгаан, хэрхэн хөдөлгөөнд оруулсан, ямар хөдөлгөөний эх үүсвэрийг ашигласан, санаагаа яаж олсон, хэлбэр , хэмжээ, материал, чимэглэл, хийх арга барил, бүтээл хийх үед гарсан хүндрэл бэрхшээл тухайн үйл явц, түүний  турших, үнэлэх, саналтай холбоотой мэдээллүүдийг  хавсарган  бэлтгэж, бусаддаа танилцуулах, ярилцах

-          Өөрийн болон бусдын загвар бүтээлд, тавигдах шаардлагын дагуу үнэлгээ дүгнэлт өгөх,

-          Зохион бүтээсэн ажлынхаа үр дүнг танилцуулах

 

 

 

Багийн ажлын дэвтэр, ажлын хуудсууд, хийсэн хялбар хийцтэй  техникийн загвар болон хөдөлгөөнт бүтээл, бүтээл хийхдээ цуглуулсан мэдээлэл, судалгаанууд

 

Багшид өгөх зөвлөмж:

Багш тухайн агуулгатай холбогдолтой зурагт үзүүлэн, мэдээ мэдээлэл, эх сурвалжууд, ном гарын авлагыг анги танхимд бэлтгэсэн байх шаардлагатай. Мөн тухайн хичээлийн агуулгатай уялдуулан суралцагчдын өмнөх мэдлэгийг илрүүлэх асуултыг бэлтгэсэн байх ба түүнд тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эрж хайх сэдэл төрүүлэх чухал юм.

Зарим дэмжлэг шаардлагатай суралцагчдад холбогдох, мэдээлэл, хэрэглэгдэхүүнийг өгөх, тэдэнд тулгарч буй асуудлыг сонсох, туслах цааш үргэлжлүүлэн судлах боломж бололцоогоор хангаж ажиллана.

Гар багаж, хялбар хийцтэй техникийн бүтээл,  хөдөлгөөнт тоглоомтой холбоотой сонирхолтой үзүүлэн эсвэл видео бичлэг бэлтгэсэн байж болно.

Сонгосон  бүтээлээ хийхээс өмнө сурагчид  энерги, хүчний эх үүсвэрийн төрлүүд, техникийн эд ангиудын  тухай судалж мэдсэн  байх ба хөдөлгөөн үүсгэх боломжуудыг туршиж үзсэн байх.

Багш суралцагчдад технологийн дагуу гүйцэтгэх, аюулгүй ажиллагаа талаас анхаарч, бие даан гүйцэтгэх боломжийг хангаж ажиллана.

 Багш суралцагчдыг зөв чиглүүлэн цааш судлах хүсэл төрүүлэх  нь чухал.  Тухайлбал: Юу хийх гэж сонгосон, сонголтой холбоотой мэдээлэл цуглуулсан, түүнд шинжилгээ хийж  хийх эдлэлийн сонголтоо зөв хийх  /цаг хугацаа, нөөцийг зөв тооцсон байх/ зэрэгт анхааран, чиглүүлж ажиллах нь зүйтэй. 

 

 

 

 

Үнэлгээ

Явцын үнэлгээ

Явцын үнэлгээ нь сургалтын үйл ажиллагааны явцад сурагчийн ахиц амжилт, ялгаатай байдал, хоцрогдож байгаа шалтгааныг илрүүлэх, суралцагчдын суралцах идэвх, оролцоог дэмжсэн, суралцагчид юу сурч мэдснээ үнэлэх, дүгнэх, эргэцүүлэх боломжийг хангасан, амжилтаа ахиулах сэдэл төрүүлэхэд чиглэсэн байх ба үүний дүнд багшлах арга зүй, багшлахуйн үйл явц, хичээлийн төлөвлөлтийг сайжруулах боломжтой юм.

 

Юуг үнэлэх вэ?

·         Суралцахуйн зорилтуудыг үнэлэх

 

Яаж үнэлэх вэ?

·         Суралцагчдын төслийн ажлын гүйцэтгэлийн явцаар

·         Бүтээлч эрэл хайгуул хийх арга барилын хөгжлийг ахиц

·         Жишиг даалгавраар

Суралцагчдын ялгаатай байдлыг илрүүлэхдээ:

§ Рубрик

§ Суралцагчийн амжилтыг тэмдэглэх хуудас

§ Өөрийн үнэлгээний хуудас

§ Хариулт болон үйл явцыг загварчлан тэмдэглэх хуудас зургийг ашиглаж болох юм.

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ – ДИЗАЙН ТЕХНОЛОГИ 7 ДУГААР  АНГИ

4 дүгээр улирал- 18 цаг

Дизайн, технологийн хичээл нь группээр орох бөгөөд сурагчид өөрийн сонирхлоор группээ сонгоно.

 

Бүлэг

Код

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Техник

ДТ7.4,1

Техникийн хэл/ ойлголт

 

-Техникийн зохион бүтээлт, хөгжлийн товч түүхээс судалж, мэдэх

 

-Механизмын тухай ерөнхий ойлголттой болох, бүтцийг тайлбарлах

 

 

-Электроникийн бүрдэл хэсгүүдийн тэмдэг, тэмдэглэгээг  мэдэх, таних, ялгах, бүтээлдээ ашиглах

 

-Энгийн  цахилгаан гар багажийн бүтцийг мэдэх, ажиллах зарчмыг судлах

 

 

Техникийн зохион бүтээлт

 

-Механизмын ажиллах зарчмыг судлах, харьцуулах

 

-Энерги, хүч, механизм, электроникийн энгийн бүрдэл хэсгүүдийг ашиглан хялбар хийцтэй авто загвар хөдөлгөөнт бүтээл

зохион бүтээх

 

Зохион бүтээх асуудал болон хэрэгцээг тодорхойлох:

- Энерги, хүч, механизм, электроникийн элементүүд ашиглан зохион бүтээх техникийн загвар, хөдөлгөөнт бүтээлийн санааг дэвшүүлж, анхны хувилбаруудыг гаргах

-Техникийн загвар, бүтээлийг ямар хөдөлгөөнд оруулж болох, хэрхэн хэрэглэж болох талаар хэрэгцээгээ тодорхойлох

 

Авто  загвар, хөдөлгөөнт тоглоом, техникийн бүтээлийн загвар, бодит загварууд, загварын зургууд

 

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх:

-  Авто загвар болон хөдөлгөөнт бүтээл хийхэд шаардлагатай мэдээллийг эрж хайх судлах цуглуулах, тэмдэглэх, боловсруулах

 

- Автомашин, хүнсний төхөөрөмжийн зохион бүтээлт  хөгжлийн товч түүхээс судалж, мэдэх

 

- Электроникийн бүрдэл хэсгүүдийн тэмдэг тэмдэглэгээг мэдэх, таних, ялгах, бүтээлдээ ашиглах

 

-Эд анги, механизм тэдгээрийн бүтцийг судлан харьцуулж, тайлбарлах

 

- Цахилгаан дрилл, зүлгүүрийн машин, уран хөрөө, будаа агшаагч, ус буцалгагч зэрэг тоног төхөөрөмжийн бүтцийг мэдэх, ажиллах зарчмыг судлах,

 

Тухайн агуулгатай холбоотой зурагт үзүүлэн, холбогдох мэдээлэл, ном гарын авлага, эх сурвалжууд, Электроникийн багаж хэрэгслүүд,дамжуулагч бүрдэл хэсгүүд,  цахилгаан багаж, төхөөрөмжүүд, тэдгээрийн бүтцийг харуулсан зургууд

 

ДТ7.4,2

Дизайны шинэ санаа, шийдэл гаргах  /загвар зохиох/

- Авто загвар, хөдөлгөөнт бүтээл хийхдээ, тэдгээрт тавигдах шаардлагуудыг тодорхойлох

 

- Цахилгаан дрилл, зүлгүүрийн машин, уран хөрөө, будаа агшаагч, ус буцалгагч зэрэг тоног төхөөрөмжийн бүтцээс санаа авч зохион бүтээх загварынхаа хөдөлгөөний эх үүсвэрийг шийдэх

 

- Авто загвар, хөдөлгөөнт бүтээлийнхээ дизайны шинэ санаа шийдэл гаргахдаа оюуны зураглал, оюуны довтолгоо болон загварчлалын аргуудыг хэрэглэн анхны санаагаа хөгжүүлэх, шинэ санаандаа шинжилгээ хийх,

 

- Техникийн загвар, бүтээлийнхээ ажлын зургийг зураг зүйн аргаар илэрхийлэх, техникийн болон электроникийн элементүүдийн схем тэмдэглэгээг таних, ялгах

 

 

Авто загвар, хөдөлгөөнт бүтээлийн загварууд, шинээр гаргасан санаа, загварын зургууд, цахилгаан дрилл, зүлгүүрийн машин, уран хөрөө, будаа агшаагч, ус буцалгагч зэрэг тоног төхөөрөмжийн бүтцийг харуулсан зургууд, бүтээлч сэтгэлгээний аргууд, багийн ажлын дэвтэр, ажлын хуудас

 

Бүтээх, турших, үнэлэх:

- Технологи дарааллаа тодорхойлох, хийх ажлаа төлөвлөж бичих

 

-Авто загвар, хөдөлгөөнт бүтээлээ хийж гүйцэтгэхэд шаардлагатай  материал, багаж хэрэгсэлээ сонгох,

 

-Авто загвар, хөдөлгөөнт бүтээл зохион бүтээх

 

-Загвараа хөдөлгөөнд оруулж турших, өөр хувилбаруудыг сонгон сайжруулах

 

-Техникийн загвар, бүтээлээ хийхдээ аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах

 

 

Хийхээр  сонгосон авто загвар, хөдөлгөөнт бүтээлийн шинэ санаа, загварын зураг, цахилгаан дрилл, зүлгүүрийн машин, уран хөрөө, будаа агшаагч, ус буцалгагч зэрэг тоног төхөөрөмжийн бүтцийг харуулсан зургууд, хөдөлгөөн үүсгэх механизмууд багийн ажлын дэвтэр, ажлын хуудас

 

Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх:

 

-           Техникийн загвар, бүтээлийнхээ судалгаа, технологийн дарааллаа боловсруулах

-          Тухайн загварыг сонгож хийх болсон шалтгаан, хэрхэн хөдөлгөөнд оруулсан, ямар хөдөлгөөний эх үүсвэрийг ашигласан, санаагаа яаж олсон, хэлбэр , хэмжээ, материал, чимэглэл, хийх арга барил, бүтээл хийх үед гарсан хүндрэл бэрхшээл тухайн үйл явц, түүний  турших үнэлэх, сайжруулах саналтай холбоотой мэдээллүүдийг  хавсарган  бэлтгэж, бусаддаа танилцуулах, ярилцах

-          Өөрийн болон бусдын загвар бүтээлд, тавигдах шаардлагын дагуу үнэлгээ дүгнэлт өгөх, сайжруулах арга замыг тодорхойлох

-          Зохион бүтээсэн ажлынхаа үр дүнг танилцуулах

-     Техникийн загвар болон хөдөлгөөнт бүтээлийг харьцуулан дүгнэх

 

 

Багийн ажлын дэвтэр, ажлын хуудсууд, хийсэн техникийн загвар болон хөдөлгөөнт бүтээл, бүтээл хийхдээ цуглуулсан мэдээлэл, судалгаанууд

 

 

Багшид өгөх зөвлөмж:

Багш тухайн агуулгатай холбогдолтой зурагт үзүүлэн, мэдээ мэдээлэл, эх сурвалжууд, ном гарын авлагыг анги танхимд бэлтгэсэн байх шаардлагатай. Мөн тухайн хичээлийн агуулгатай уялдуулан суралцагчдын өмнөх мэдлэгийг илрүүлэх асуултыг бэлтгэсэн байх ба түүнд тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эрж хайх сэдэл төрүүлэх чухал юм. Зарим дэмжлэг шаардлагатай суралцагчдад холбогдох, мэдээлэл, хэрэглэгдэхүүнийг өгөх, тэдэнд тулгарч буй асуудлыг сонсох, туслах цааш үргэлжлүүлэн судлах боломж бололцоогоор хангаж ажиллана.

Автомашин, хүнсний төхөөрөмжийн түүх, авто загвар болон хөдөлгөөнт бүтээлтэй  холбоотой үзүүлэн эсвэл видео бичлэг бэлтгэсэн байж болно. Сонгосон бүтээлээ хийхээс өмнө сурагчид энерги, хүч, механизм, электроникийн бүрдэл хэсгүүд, энгийн цахилгаан гар багажийг судалж мэдсэн  байх ба хөдөлгөөн үүсгэх боломжуудыг туршиж үзсэн байх.

Багш суралцагчдад технологийн дагуу гүйцэтгэх, аюулгүй ажиллагаа талаас анхаарч, бие даан гүйцэтгэх боломжийг хангаж ажиллана.

Багш суралцагчдыг зөв чиглүүлэн цааш судлах хүсэл төрүүлэх нь чухал.  Тухайлбал: Юу хийх гэж сонгосон, сонголтой холбоотой мэдээлэл цуглуулсан, түүнд шинжилгээ хийж  хийх эдлэлийн сонголтоо зөв хийх  /цаг хугацаа, нөөцийг зөв тооцсон байх/ зэрэгт анхааран  ажиллах нь зүйтэй. 

 

Үнэлгээ

Явцын үнэлгээ

Явцын үнэлгээ нь сургалтын үйл ажиллагааны явцад сурагчийн ахиц амжилт, ялгаатай байдал, хоцрогдож байгаа шалтгааныг илрүүлэх, суралцагчдын суралцах идэвх, оролцоог дэмжсэн, суралцагчид юу сурч мэдснээ үнэлэх, дүгнэх, эргэцүүлэх боломжийг хангасан, амжилтаа ахиулах сэдэл төрүүлэхэд чиглэсэн байх ба үүний дүнд багшлах арга зүй, багшлахуйн үйл явц, хичээлийн төлөвлөлтийг сайжруулах боломжтой юм.

 

Юуг үнэлэх вэ?

·         Суралцахуйн зорилтуудыг үнэлэх

 

Яаж үнэлэх вэ?

·         Суралцагчдын төслийн ажлын гүйцэтгэлийн явцаар

·         Бүтээлч эрэл хайгуул хийх арга барилын хөгжлийг ахиц

·         Жишиг даалгавраар

Суралцагчдын ялгаатай байдлыг илрүүлэхдээ:

§ Рубрик

§ Суралцагчийн амжилтыг тэмдэглэх хуудас

§ Өөрийн үнэлгээний хуудас

§ Хариулт болон үйл явцыг загварчлан тэмдэглэх хуудас зургийг ашиглаж болох юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ – ДИЗАЙН ТЕХНОЛОГИ 8 ДУГААР  АНГИ

4 дүгээр улирал- 18 цаг

Дизайн, технологийн хичээл нь группээр орох бөгөөд сурагчид өөрийн сонирхлоор группээ сонгоно.

 

 

Бүлэг

Код

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Техник

ДТ8.4,1

Техникийн хэл/ ойлголт

-Техникийн зохион бүтээлт, хөгжлийн товч түүхээс судалж, мэдэх

 

-Механик дамжуулгуудын бүтэц, эд ангийг судлах, ажиллах зарчмыг тайлбарлах

 

-Электроникийн бүрдэл хэсгүүдийн төрөл ангилал, тэдгээрийн бүтэц, үүрэг зориулалт, ажиллах зарчмыг судлах, хийж буй бүтээлдээ ашиглах

 

-Цахилгаан хэрэгсэл тоног төхөөрөмжийн  бүтцийг мэдэх, ажиллах зарчмыг судлах

 

Техникийн зохион бүтээлт

 

 

-Механик дамжуулгын ажиллах зарчмыг судлан, харьцуулах

 

-Энерги, хүч, механизм, дамжуулга,электроникийн элементүүд ашиглан зохион бүтээх усан онгоцны загвар, хөдөлгөөнт бүтээл хийх

 

 

Зохион бүтээх асуудал болон хэрэгцээг тодорхойлох:

- Энерги, хүч, механизм, дамжуулга,электроникийн элементүүд ашиглан зохион бүтээх техникийн загвар, хөдөлгөөнт бүтээлийн санааг дэвшүүлж, анхны хувилбаруудыг гаргах

-Техникийн загвар, бүтээлийг ямар хөдөлгөөнд оруулж болох, хэрхэн хэрэглэж болох талаар хэрэгцээгээ тодорхойлох

 

Усан онгоц болон техникийн загвар, хөдөлгөөнт тоглоом, бүтээлийн загвар, бодит загварууд, загварын зургууд

 

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх:

-  Усан онгоцны загвар болон хөдөлгөөнт бүтээл хийхэд шаардлагатай мэдээллийг эрж хайх судлах цуглуулах, тэмдэглэх, боловсруулах

- Усан онгоц, оёдлын машины зохион бүтээлт  хөгжлийн товч түүхээс судалж, мэдэх

 

- Электроникийн бүрдэл хэсгүүдийн төрөл ангилал, тэдгээрийн бүтэц, үүрэг зориулалт, ажиллах зарчмыг судлах

 

-Эд анги, механик дамжуулгууд тэдгээрийн бүтцийг судлан харьцуулж, дүн шинжилгээ хийх

 

- Цахилгаан харуул, зүсэгч, цахилгаан фрезерь дугуй хөрөө, оёдлын машин, цахилгаан индүү зэрэг тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллах зарчмыг судлах,

 

Тухайн агуулгатай холбоотой зурагт үзүүлэн, холбогдох мэдээлэл, ном гарын авлага, эх сурвалжууд, Электроникийн багаж хэрэгслүүд,бүрдэл хэсгүүд,  цахилгаан багаж, төхөөрөмжүүд, тэдгээрийн бүдүүвчийг харуулсан зургууд

 

ДТ8.4,2

Дизайны шинэ санаа, шийдэл гаргах  /загвар зохиох/

- Усан онгоцны загвар, хөдөлгөөнт бүтээл хийхдээ, тэдгээрт тавигдах шаардлагуудыг тодорхойлох

 

-Цахилгаан харуул зүсэгч, цахилгаан фрезерь дугуй хөрөө, оёдлын машин, цахилгаан индүү зэрэг тоног төхөөрөмжийн бүтцээс санаа авч зохион бүтээх загварынхаа хөдөлгөөний эх үүсвэрийг шийдэх

 

- Усан онгоцны загвар, хөдөлгөөнт бүтээлийнхээ дизайны шинэ санаа шийдэл гаргахдаа оюуны зураглал, оюуны довтолгоо, бүтцийн шинжилгээ болон  загварчлалын   аргуудыг хэрэглэн анхны санаагаа хөгжүүлэх, шинэ санаандаа шинжилгээ хийх,

 

- Техникийн загвар, бүтээлийнхээ ажлын зургийг зураг зүйн аргаар илэрхийлэх, техникийн болон электроникийн элементүүдийн схем тэмдэглэгээг зурах, зохиох

 

 

Усан загвар, хөдөлгөөнт бүтээлийн загварууд, шинээр гаргасан санаа, загварын зургууд, цахилгаан харуул зүсэгч, цахилгаан фрезерь дугуй хөрөө, оёдлын машин, цахилгаан индүү зэрэг тоног төхөөрөмжийн бүтцийг харуулсан зургууд, бүтээлч сэтгэлгээний аргууд, багийн ажлын дэвтэр, ажлын хуудас

 

Бүтээх, турших, үнэлэх:

- Технологи дарааллаа тодорхойлох, хийх ажлаа төлөвлөж бичих

 

-Усан онгоцны загвар, хөдөлгөөнт бүтээлээ хийж гүйцэтгэхэд шаардлагатай  материал, багаж хэрэгсэлээ сонгох,

 

-Усан онгоцны загвар, бүтээлийг хийх,

 

-Загвараа хөдөлгөөнд оруулж турших, өөр хувилбаруудыг сонгон сайжруулах

 

-Техникийн загвар, бүтээлээ хийхдээ аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах

 

 

Хийхээр  сонгосон усан загвар, хөдөлгөөнт бүтээлийн шигнэ санаа, загварын зураг, цахилгаан дрилл, зүлгүүрийн машин, уран хөрөө, будаа агшаагч, ус буцалгагч зэрэг тоног төхөөрөмжийн бүтцийг харуулсан зургууд, хөдөлгөөн үүсгэх механизмууд багийн ажлын дэвтэр, ажлын хуудас

 

Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх:

 

-           Техникийн загвар, бүтээлийнхээ судалгаа, технологийн дараалал,  техникийн баримт бичгийг нэгтгэн боловсруулах

-          Тухайн загварыг сонгож хийх болсон шалтгаан, хэрхэн хөдөлгөөнд оруулсан, ямар хөдөлгөөний эх үүсвэрийг ашигласан, санаагаа яаж олсон, хэлбэр , хэмжээ, материал, чимэглэл, хийх арга барил, бүтээл хийх үед гарсан хүндрэл бэрхшээл тухайн үйл явц, түүний  турших үнэлэх, сайжруулах саналтай холбоотой мэдээллүүдийг барим бичигтээ хавсарган  бэлтгэж, бусаддаа танилцуулах, ярилцах

-          Өөрийн болон бусдын загвар бүтээлд, тавигдах шаардлагын дагуу үнэлгээ дүгнэлт өгөх, сайжруулах арга замыг тодорхойлох

-          Зохион бүтээсэн ажлынхаа үр дүнг танилцуулахдаа хүснэгт, диаграм, график дүрслэл, дижитал мэдээлэл болон илтгэл бэлдэж илэрхийлэх

-     Техникийн загвар болон хөдөлгөөнт бүтээлийн уралдаан зохион байгуулж, дүгнэх

 

 

Багийн ажлын дэвтэр, ажлын хуудсууд, хийсэн техникийн загвар болон хөдөлгөөнт бүтээл, бүтээл хийхдээ цуглуулсан мэдээлэл, судалгаанууд

 

 

 

 

 

 

 

 

Багшид өгөх зөвлөмж:

Багш тухайн агуулгатай холбогдолтой зурагт үзүүлэн, мэдээ мэдээлэл, эх сурвалжууд, ном гарын авлагыг анги танхимд бэлтгэсэн байх шаардлагатай. Мөн тухайн хичээлийн агуулгатай уялдуулан суралцагчдын өмнөх мэдлэгийг илрүүлэх асуултыг бэлтгэсэн байх ба түүнд тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эрж хайх сэдэл төрүүлэх чухал юм. Зарим дэмжлэг шаардлагатай суралцагчдад холбогдох, мэдээлэл, хэрэглэгдэхүүнийг өгөх, тэдэнд тулгарч буй асуудлыг сонсох, туслах цааш үргэлжлүүлэн судлах боломж бололцоогоор хангаж ажиллана.

Усан онгоцны загвар, техникийн хөдөлгөөнт бүтээлтэй холбоотой үзүүлэн эсвэл видео бичлэг бэлтгэсэн байж болно. Сонгосон  бүтээлээ хийхээс өмнө сурагчид усан онгоцны тухай болон оёдлын машины бүтэц, ажиллагаа, энерги, хүч, механизм, дамжуулга, электроникийн бүрдэл хэсгүүдийн  тухай судалж мэдсэн  байх ба хөдөлгөөн үүсгэх боломжуудыг туршиж үзсэн байх.

Багш суралцагчдад технологийн дагуу гүйцэтгэх, аюулгүй ажиллагаа талаас анхаарч, бие даан гүйцэтгэх боломжийг хангаж ажиллана.

Багш суралцагчдыг зөв чиглүүлэн цааш судлах хүсэл төрүүлэх нь чухал.  Тухайлбал: Юу хийх гэж сонгосон, сонголтой холбоотой мэдээлэл цуглуулсан, түүнд шинжилгээ хийж  хийх эдлэлийн сонголтоо зөв хийх  /цаг хугацаа, нөөцийг зөв тооцсон байх/ зэрэгт анхааран, чиглүүлж ажиллах нь зүйтэй. 

 

Үнэлгээ

Явцын үнэлгээ

Явцын үнэлгээ нь сургалтын үйл ажиллагааны явцад сурагчийн ахиц амжилт, ялгаатай байдал, хоцрогдож байгаа шалтгааныг илрүүлэх, суралцагчдын суралцах идэвх, оролцоог дэмжсэн, суралцагчид юу сурч мэдснээ үнэлэх, дүгнэх, эргэцүүлэх боломжийг хангасан, амжилтаа ахиулах сэдэл төрүүлэхэд чиглэсэн байх ба үүний дүнд багшлах арга зүй, багшлахуйн үйл явц, хичээлийн төлөвлөлтийг сайжруулах боломжтой юм.

 

Юуг үнэлэх вэ?

·         Суралцахуйн зорилтуудыг үнэлэх

 

Яаж үнэлэх вэ?

·         Суралцагчдын төслийн ажлын гүйцэтгэлийн явцаар

·         Бүтээлч эрэл хайгуул хийх арга барилын хөгжлийг ахиц

·         Жишиг даалгавраар

Суралцагчдын ялгаатай байдлыг илрүүлэхдээ:

§ Рубрик

§ Суралцагчийн амжилтыг тэмдэглэх хуудас

§ Өөрийн үнэлгээний хуудас

§ Хариулт болон үйл явцыг загварчлан тэмдэглэх хуудас зургийг ашиглаж болох юм.

 

СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ – ДИЗАЙН ТЕХНОЛОГИ 9 ДҮГЭЭР  АНГИ

4 дүгээр улирал- 18 цаг

Дизайн, технологийн хичээл нь группээр орох бөгөөд сурагчид өөрийн сонирхлоор группээ сонгоно.

 

Бүлэг

Код

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

ДТ 9.4.1 Техникийн хэл/ойлголт

 

 

 

ДТ9.4.1

 

 

-          Техникийн зохион бүтээлт, хөгжлийн товч түүхээс судалж, мэдэх

-          ( Нисэх онгоц, сүлжмэлийн машин )

 

-          Машины тухай ерөнхий ойлголттой болох, төрлүүдийг мэдэх, тайлбарлах

 

-          Цахилгаан хэлхээний энгийн болон нийлмэл схем  унших, ойлгох, хэрэглэх, зохиох

 

-          Технологийн машины бүтэц, ажиллах зарчмыг мэдэх, кинематик тэмдэглэгээг нэрлэх, бүдүүвчийг унших, ойлгох, хэрэглэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Асуудал болон хэрэгцээг тодорхойлох

-          Энерги, хүч, механизм, дамжуулга, электроникийн элемент, хөдөлгүүр ашиглан ямар бүтээл хийхээ хамтран хэлэлцэж зөвшилцөх, төлөвлөн тодорхойлж бичих

-          Хөдөлгөөнт бүтээл, техникийн загвар зохион бүтээх анхны санааны хувилбаруудыг гаргах

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх

-          Энерги, хүч, механизм, дамжуулга, электроникийн элемент, хөдөлгүүрийн талаар мэдээлэл цуглуулж судлах

-          Хөдөлгөөнт бүтээл болон нисэх онгоцны загвар зохион бүтээхэд шаардлагатай мэдээллийг эрж хайх, судлах, цуглуулах, тэмдэглэх, боловсруулах,

-          Машины тухай ерөнхий ойлголтууд, мод, металл, токарь, өрмийн болон оёдлын машины бүтэц, ажиллах зарчмыг мэдэх, кинематик тэмдэглэгээг нэрлэх, бүдүүвчийг судлах, ойлгодог болох

-          Хөдөлгөөнт бүтээл, техникийн загвар хийхэд шаардлагатай багаж, материалыг судлах

-          Хөдөлгөөн үүсгэх боломжтой орлуулах материалыг судлах,

-          Цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан эдлэлийн  дизайн, хийх арга технологийг харьцуулах, дүн шинжилгээ хийх

-          Хүний хэрэгцээг хангах ямар бүтээгдэхүүн хийж болох талаар судлах, холбогдох мэдээлэл цуглуулах, мэдээллийг боловсруулах, хийх бүтээлийн шинэ санаанууд олох

-          Технологийн машины бүтцээс санаа авч, техникийн үүргийг илрүүлэн, техник удирдах талаар дүн шинжилгээ хийх

Дизайны шинэ санаа, шийдэл гаргах  /загвар зохиох/

-          Техникийн загвар, хөдөлгөөнт бүтээл хийхдээ эдлэлд тавигдах гоо зүйн, хэрэглээний, эргономикийн, эдийн засгийн шаардлагуудыг тодорхойлох

-          Техникийн загвар, хөдөлгөөнт бүтээлийн дизайны шинэ санаа шийдэл гаргахдаа оюуны зураглал, оюуны довтолгоо, бүтцийн шинжилгээ, гол обьектийн болон  загварчлалын   аргуудыг хэрэглэн анхны санаагаа хөгжүүлэх

-          Техникийн загвар, хөдөлгөөнт бүтээлийнхээ ажлын зургийг зураг зүйн аргаар илэрхийлэх

-          Дизайны шинэ санаа шийдлээ ажлын болон тойм зураг, бичиглэл, фотозураг, макет модель, мультмедиа хэлбэрээр илэрхийлэх

-          Шинэ санаандаа шинжилгээ хийх, хэрэгжүүлэх санаагаа зураг дүрслэлээр илэрхийлэх, схем тэмдэглэгээг зурах, зохиох

-          Мод, металл, токарь, өрмийн болон оёдлын машины бүтцээс санаа авч бүтээлдээ тусгах

Бүтээх, турших, үнэлэх

-          Техникийн загвар, хөдөлгөөнт бүтээлээ хийж гүйцэтгэхэд шаардлагатай  материал, багаж хэрэгсэл, технологи дарааллаа тодорхойлох, хийх ажлаа төлөвлөж бичих

-          Хийсэн загваруудыг хөдөлгөөнд оруулж болох хувилбаруудыг турших

-          Загвар, бүтээлээ хийхдээ материал, багаж тоног төхөөрөмжийг зөв сонгож, ААД-ийг баримтлан ажиллах

 

Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

-          Техникийн бүтээлийн дизайны санаа, шийдлийг илэрхийлэх техникийн баримт бичиг боловсруулах

-          Зохион бүтээх ажлын үр дүнг танилцуулахдаа хүснэгт, диаграм, график дүрслэл, бичиг, дижитал мэдээлэл, бүтээл болон илтгэл бэлдэж илэрхийлэх

-          Өөрийн болон бусдын загвар бүтээлд эдлэлд тавигдах шаардлагын дагуу үнэлгээ дүгнэлт өгөх, сайжруулах арга замыг тодорхойлох

-          Тухайн эдлэл сонгож хийх болсон шалтгаан, хэрхэн хөдөлгөөнд оруулсан, ямар хөдөлгөөний эх үүсвэрийг ашигласан, хэлбэр , хэмжээ, өнгө, материал, чимэглэл, хий арга барил, бүтээл хийх үед гарсан хүндрэл бэрхшээл тухайн үйл явц, түүний  турших үнэлэх, сайжруулах саналтай холбоотой мэдээллүүдийг бэлтгэн бусаддаа танилцуулах, ярилцах

-          Техникийн загвар болон хөдөлгөөнт бүтээлийн уралдаан зохион байгуулах, оролцох

 

Нисэх онгоц болон технологийн машин, техникийн загвар, хөдөлгөөнт тоглоом, бүтээлийн загвар, бодит загварууд, загварын зургууд

 

 

 

 

Тухайн агуулгатай холбоотой зурагт үзүүлэн, холбогдох мэдээлэл, ном гарын авлага, эх сурвалжууд, Электроникийн багаж, бүрдэл хэсгүүд,  цахилгаан багаж, төхөөрөмжүүд, тэдгээрийн кинематик бүдүүвчийг харуулсан зургууд

 

 

 

 

Техникийн төхөөрөмж, нисэх онгоцны загварууд, хөдөлгөөнт бүтээлийн загварууд, шинээр гаргасан санаа, загварын зургууд, бүтээлч сэтгэлгээний аргууд, багийн ажлын дэвтэр, ажлын хуудас

Хийхээр  сонгосон нисэх онгоцны загвар, хөдөлгөөнт бүтээлийн шинэ санаа, загварын зураг,хөдөлгөөн үүсгэх механизмууд багийн ажлын дэвтэр, ажлын хуудас

 

Багийн ажлын дэвтэр, ажлын хуудсууд, хийсэн техникийн загвар болон хөдөлгөөнт бүтээл, бүтээл хийхдээ цуглуулсан мэдээлэл, судалгаанууд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДТ 9.4.2 Техникийн зохион бүтээлт

 

 

 

ДТ9.4.2

Технологийн машины бүтцээс санаа авч, техникийн үүргийг илрүүлэн, техник удирдах талаар дүн шинжилгээ хийх

Энерги, хүч, механизм, дамжуулга, электроникийн элемент, хөдөлгүүр ашиглан техникийн загвар зохион бүтээх, удирдах

(Нисэх онгоцны загвар, хөдөлгөөнт бүтээл

 

 

 

 

 

 

 

 

Багшид өгөх зөвлөмж:

Багш тухайн агуулгатай холбогдолтой зурагт үзүүлэн, мэдээ мэдээлэл, эх сурвалжууд, ном гарын авлагыг анги танхимд бэлтгэсэн байх шаардлагатай. Мөн тухайн хичээлийн агуулгатай уялдуулан суралцагчдын өмнөх мэдлэгийг илрүүлэх асуултыг бэлтгэсэн байх ба түүнд тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эрж хайх сэдэл төрүүлэх чухал юм. Зарим дэмжлэг шаардлагатай суралцагчдад холбогдох, мэдээлэл, хэрэглэгдэхүүнийг өгөх, тэдэнд тулгарч буй асуудлыг сонсох, туслах цааш үргэлжлүүлэн судлах боломж бололцоогоор хангаж ажиллана.

Нисэх онгоц, технологийн машины бүтэц, ажиллах зарчимтай  холбоотой  үзүүлэн эсвэл видео бичлэг бэлтгэсэн байж болно. Сонгосон  бүтээлээ хийхээс өмнө сурагчид нисэх онгоц  болон технологийн машины бүтэц, ажиллагаа, энерги, хүч, механизм, дамжуулга, электроникийн элемент, хөдөлгүүрийн тухай судалж мэдсэн  байх ба хөдөлгөөн үүсгэх боломжуудыг туршиж үзсэн байх.

 

Багш суралцагчдад технологийн дагуу гүйцэтгэх, аюулгүй ажиллагаа талаас анхаарч, бие даан гүйцэтгэх боломжийг хангаж ажиллана.  

 Багш суралцагчдыг зөв чиглүүлэн цааш судлах хүсэл төрүүлэх нь чухал.  Тухайлбал: Юу хийх гэж сонгосон, сонголтой холбоотой мэдээлэл цуглуулсан, түүнд шинжилгээ хийж  хийх эдлэлийн сонголтоо зөв хийх  /цаг хугацаа, нөөцийг зөв тооцсон байх/ зэрэгт анхааран, чиглүүлж ажиллах нь зүйтэй. 

 

Үнэлгээ

Явцын үнэлгээ

Явцын үнэлгээ нь сургалтын үйл ажиллагааны явцад сурагчийн ахиц амжилт, ялгаатай байдал, хоцрогдож байгаа шалтгааныг илрүүлэх, суралцагчдын суралцах идэвх, оролцоог дэмжсэн, суралцагчид юу сурч мэдснээ үнэлэх, дүгнэх, эргэцүүлэх боломжийг хангасан, амжилтаа ахиулах сэдэл төрүүлэхэд чиглэсэн байх ба үүний дүнд багшлах арга зүй, багшлахуйн үйл явц, хичээлийн төлөвлөлтийг сайжруулах боломжтой юм.

 

Юуг үнэлэх вэ?

·         Суралцахуйн зорилтуудыг үнэлэх

Яаж үнэлэх вэ?

·         Суралцагчдын төслийн ажлын гүйцэтгэлийн явцаар

·         Бүтээлч эрэл хайгуул хийх арга барилын хөгжлийг ахиц

·         Жишиг даалгавраар

Суралцагчдын ялгаатай байдлыг илрүүлэхдээ:

§ Рубрик

§ Суралцагчийн амжилтыг тэмдэглэх хуудас

§ Өөрийн үнэлгээний хуудас

§ Хариулт болон үйл явцыг загварчлан тэмдэглэх хуудас зургийг ашиглаж болох юм. 

Бичсэн: I'm inventor | цаг: 18:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax